Бие биеэс $l$ зайд босоо байрлах хоёр дамжуулагч зэс замуудыг холбогч $m$ масстай хэвтээ дамжуулагч саваа доош анхны хурдгүй, цахилгаан холбоос хөндийрөлгүй унаж эхлэв. Систем бүхэлдээ замууд орших хавтгайд перпендикуляр $B$ индукцтэй нэгэн төрөл соронзон оронд оршино. Савааны хөдөлгөөний $x(t)$ хуулийг ол. Бүх дамжуулагчдын эсэргүүцэл тооцолгүй орхиж болохоор бага болно.