Зурагт харуулсан хүрээний хоёр параллель дамжуулагчийг $L$ индукцлэлтэй соленойд холбох ба дамжуулагчууд дээгүүр т масстай дамжуулагч саваа үрэлтгүй гулгах боломжтой. Дамжуулагчууд нь хэвтээ хавтгайд хоорондоо $l$ зайтай байрлах ба $B$ индукцтэй, босоо чигтэй нэгэн төрөл соронзон оронд оршино. Хугацааны $t= 0$ агшинд саваанд $v_0$ анхны хурд олгосон бол түүний хөдөлгөөний $x(t)$ хуулийг ол. Хүрээний эсэргүүцэл тооцолгүй орхиж болохоор бага болно.