$F_0=2,5$ Н далайцтай гармоник албадагч хүчний үйлчлэл дор тогтворжсон хэлбэлзэл хийж буй осцилляторын шилжилтийн далайцын хамгийн их утгыг ол. Осцилляторын замхрах хэлбэлзлийн давтамж $\omega= 100$ $с^{-1}$ ба эсэргүүцлийн коэффициент (эсэргүүцлийн хүч ба хурд хоорондын пропорционалын коэффициент) нь $r= 0,50$ кг/с болно.