Хэвтээ байрласан битүү цилиндр савыг $\gamma$ адиабатын илтгэгч бүхий идеаль хий дүүргэх ба сав дотор $m$ масстай, $S$ талбайтай бүлүүр оршино. Тэнцвэрийн нөхцөлд хийн даралт $p_0$ бөгөөд бүлүүр савыг тус бүр нь $V_0$ эзлэхүүнтэй хоёр тэнцүү хэсэгт хуваан байрлана. Хийн процесс адиабатаар явагдана, үрэлт маш бага гэж тооцоод тэнцвэрийн байрлал орчимдоо бүлүүрийн хийх бага хэлбэлзлийн давтамжийг ол.