Дуу гарч байгаа камертоноос $r_1= 5,0$ м зайд орших ажиглагч 1 нь камертоноос $r_2= 50$ м зайд орших ажиглагч 2 -оос $\tau= 19$ с -ын дараа камертоны дуу алга болохыг тэмдэглэв. Агаар дахь дууны долгионы унтрал тооцолгүй орхиж болохоор бага, дууны хурд $v= 340$ м/с гэж үзээд камертоны унтралын $\beta$ коэффициентийг ол.