Хананы нэгэн нормаль дээр $\nu_0= 1700$ Гц давтамжтай дууны долгион үүсгүүр ба хүлээн авагч хоёр байрлана. Үүсгүүр ба хүлээн авагч ходөлгөөнгүй, харин хана $u= 6,0$ см/с хурдаар үүсгүүрээс холдоно. Хүлээн авагчид бүртгэгдэх цохилгын давтамжийг ол. Дууны хурд $v= 340$ м/с.