Нэгэн төрөл, $\rho$ нягттай орчинд $\xi=a\cos{kx}\cdot\cos{\omega t}$ хэлбэртэй тууш зогсонги долгион тогтов. а) Потенциал; б) кинетик энерги тус бүрийн $w_p(x,t)$ ба $w_k(x,t)$ эзлэхүүн нягтуудыг ол. Хэлбэлзлийн үе $T$ бол хугацааны $t= 0$ ба $t= T/4$ агшнуудын хувьд шилжилтийн хөрш хоёр зангилааны хооронд бүрэн энергийн $w$ эзлэхүүн нягтын түгэлтийн график ямар байхыг дүрсэлж үзүүл.