$L= 0,7$ Гн индукцлэлтэй, $r= 20$ Ом идэвхт эсэргүүцэлтэй ороомгийг $R$ идэвхт эсэргүүцэлтэй цуваа холбоход үүсэх хэлхээний хоёр төгсгөлд $U= 220$ В үйлчлэх утгатай, $\omega= 314$ $с^{-1}$ давтамжтай хувьсах хүчдэл өгөв. $R$ эсэргүүцэл ямар утгатай байвал хэлхээнд ялгарах дулааны чадал хамгийн их байх вэ? Энэ нь юутай тэнцүү вэ?