Цуваа холбогдсон конденсатор ба ороомгоос тогтох хэлхээний хоёр төгсгөлд адил далайцтай, өөр давтамжтай хоёр хувьсах хүчдэл өгөв. Нэг хүчдэлийн давтамж хувийн $\omega_0$ давтамжтай тэнцүү, нөгөөгийнх үүнээс $\eta$ дахин их болно. Системийн чансаа $Q$ бол хүчдэл тус бүрийн уүсгэх гүйдлийн далайцуудын $I_0/I$ харьцааг ол. Энэ харьцааг $Q= 10$ ба 100 үед ямар утга авахыг $\eta= 1,10$ гэж үзээд тооцоолж ол.