Зурагт үзүүлсэн хэлхээний тэжээлийн ц.х.х. нь $\mathcal{E} = 2,0$ В, дотоод эсэргүүцэл нь $r= 9,0$ Ом, конденсаторын багтаамж $C= 10$ мкФ, ороомгийн индукцлэл $L= 100$ мГн, эсэргүүцэл $R= 1,0$ Ом. Нэг агшинд $K$ залгуурыг салгав. Хүрээ дэх хэлбэлзлийн энергийг: а) залгуурыг салгасны дөнгөж дараах агшинд; б) салгаснаас хойш $t= 0,30$ с -ийн дараах агшинд тус тус ол.