Хэлбэлзлийн хүрээ нь $C= 4,0$ мкФ багтаамжтай конденсатор, $L= 2,0$ мГн индукцлэлтэй ороомог ба $R= 10$ Ом идэвхт эсэргүүцлээс тогтоно. Ороомгийн соронзон орны знергийг конденсаторын цахилгаан орны энергид харьцуулсан харьцаа гүйдэл хамгийн их утга авах агшинд ямар байхыг ол.