Labels
4.116.
Хэлбэлзлийн хүрээ $L$ индукцлэлтэй ороомог ба $C$ багтаамжтай конденсатораас тогтоно. Ороомог ба холбогч утаснуудын эсэргүүцэл тооцолгүй орхиж болохоор бага болно. Ороомог нь тогтмол соронзон оронд орших ба ороомгийн бүх ороодсоор нэвтрэх нийт соронзон урсгал $\Phi$ болно. Хугацааны $t= 0$ агшинд соронзон орныг унтраав. Орон унтрах хугацаа нь хүрээний хувийн хэлбэлзлийн үеэс олон дахин бага гэж тооцоод хүрээний гүйдлийг $t$ хугацааны функц хэлбэрээр ол.