Физик дүүжин хэвтээ $O$ тэнхлэг тойрон $\omega_1= 15,0$ $с^{-1}$ давтамжтай бага хэлбэлзэл хийнэ. Тэнцвэрт байрлалд түүнд $m=50$ г масстай жижиг биеийг $O$ тэнхлэгээс доош $l= 20$ см зайд бэхлэхэд хэлбэлзлийн давтамж $\omega= 10,0$ $с^{-1}$ болжээ. Эргэлтийн $O$ тэнхлэгт харьцангуй дүүжингийн анхны инерцийн моментыг ол.