Нэгэн төрөл савааг хоёр адил $l= 90$ см урттай утсанд дүүжилж төвийнх нь $C$ цэгийг дайрсан босоо тэнхлэгийг тойруулан бага өнцгөөр эргүүлэхэд утаснууд $\alpha= 5°$ өнцгөөр хазайжээ. Дараа нь савааг сул тавихад тэр нь бага хэлбэлзэл хийж эхлэв. Савааны масс $m= 1,5$ кг болно.
а) Хэлбэлзлийн үе; б) Савааны хэлбэлзлийн энергийг ол.