Өргүүрийн бүхээгийн таазанд бэхэлсэн пүршинд $m$ масстай бие дүүжилжээ. Пүршний хат нь $\varkappa$ болно. Хугацааны $t= 0$ агшнаас эхлэн бүхээг $a$ хурдатгалаар дээшилж эхлэв. Пүршний массыг тооцохгүй ба $y(0)=0$, $\dot{y}(0)=0$ гэж үзээд өргүүрийн бүхээгт харьцангуй ачаа хөдлөх хууль $y(t)$-ийг дараах хоёр тохиолдолд ол:
а) $a=const$; б) $a=\alpha t$ (энд $\alpha$ нь тоггмол).