Хэвтээ байрлалтай гөлгөр $AB$ саваанд угласан $m= 50$ г масстай жижиг углуурга $\varkappa= 50$ н/м хаттай хөнгөн пүршээр савааны $A$ төгсгөлтэй холбогджээ. Саваа $A$ төгсгөлийг нь дайрсан босоо тэнхлэг тойрон $\omega_0= 10,0$ рад/с тогтмол өнцөг хурдтай эргэлдэж буй бол углуургын бага хэлбэлзлийн $\omega$ давтамжийг ол.