Адил $m$ масстай, $v$ хурдтай бөөмс $OO'$ тэнхлэгт параллель хөдөлж байна. $OO'$ тэнхлэгт перпендикуляр хавтгайг өнгөрөөд бөөмс нэгэн $P$ мужид орно. Уг мужид $OO'$ тэнхлэг хүртэл $r$ зайд пропорциональ бөгөөд тэнхлэг үрүү чиглэсэн $F_r=-\varkappa r$ хүч үйлчилнэ. Энд $\varkappa$ нь тогтмол. Бөөм бүр дайран өнгөрөх $OO'$ тэнхлэг дээрх цэгээс $P$ хавтгай хүртэл хамгийн бага $l$ зайг ол.