"ЕРӨНХИЙ ФИЗИКИЙН БОДЛОГЫН ХУРААМЖ" И.Е.ИРОДОВ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ХЭЛБЭЛЗЭЛ БА ДОЛГИОН
Labels
4.258.
Бөмбөлөг хэлбэртэй тоосонцор өөртөө тусах бүх гэрлийг шингээдэг гэж үзээд нарны гэрлийн даралтын хүч нь гравитац татах хүчтэй тэнцүү байх тоосонцрын радиусыг ол. Нарны гэрлийн цацаргалтын чадал $P= 4 \cdot 10^{26}$ Вт, тоосонцрын нягт $\rho= 1,0 г/см^3$.
4.257.
Модуль нь тогтмол цахилгаан $p$ моменттой диполь нь өөрийн тэнхлэгт перпендикуляраар төвийг нь дайрсан тэнхлэг тойрон $\omega$ тогтмол өнцөг хурдтай эргэлдэнэ. Диполийн цацаргалтын чадлыг ол.
4.256.
Вакуумд байгаа эгэл диполийн цацаргалтын дундаж чадал $P_0$ болно. Диполийн тэнхлэгт перпендикуляр чигт диполиос $r$ зайд (долгионы бүс) цахилгаансоронзон орны энергийн эзлэхүүн нягтын дунджийг ол.
4.255.
Вакуумд байгаа эгэл диполийн цацруулж буй цахилгаансоронзон долгионы энергийн урсгалын нягтын дундаж нь диполийн тэнхлэгт перпендикуляр чигт диполиос $r$ зайд $S_0$ утга авч буй бол диполийн цацаргалтын чадлын дунджийг ол.
4.254.
Эгэл диполийн хамгийн их цацаргалтын чиглэлд түүнээс $r_0= 10$ м зайд (долгионы бүс) цахилгаан орны хүчлэгийн далайц $E_m= 6$ В/м болно. Диполийн тэнхлэгт $\theta= 30^0$ өнцөг үүсгэх чигт диполиос $r= 20$ м зайд энергийн урсгалын нягтын дундаж утга ямар байхыг ол.
4.253.
$y$ тэнхлэг дагуу $y=a\cos{\omega t}$ хуулиар хөдөлж буй цэнэгт бөөмийг ажиглах $P$ цэг $x$ тэнхлэг дээр цэнэгээс $l$ ($l\gg a$) зайд оршино. Бөөмийн координат $y_1=0$ ба $y_2=a$ агшин дахь $P$ цэг дэх цахилгаансоронзон энергийн урсгалын нягтуудын $S_1/S_2$ харьцааг ол. Энэ харьцааг $\omega= 2,01\cdot 10^8 с^{-1}$ ба $l= 50,0$ м тохиолдолд тооцоолж гарга.
4.252.
$\pmb{B}$ индукцтэй нэгэн төрөл хөндлөн соронзон оронд хөдөлж буй релятивист биш цэнэгт бөөмийн кинетик энерги цацаргалтын улмаас хугацаанаас хамаарч буурах хуулийг ол. Ямар хугацааны дараа түүний кинетик энерги $e$ дахин багасах вэ? $B= 1,0$ Тл гэж аваад электрон ба протоны хувьд энэ хугацааг тооцоолж ол.